ЭМЯ: Улаанбаатарт 1138, орон нутагт 1512 хүнээс халдвар илэрч, 19 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 1138, орон нутагт 1512 хүнээс халдвар илэрч, 19 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2650 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 1512 нь орон нутагт
  • 1138 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 20,724 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 64,654 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-11,424
  • Хүндэвтэр-6765
  • Хүнд-2145
  • Нэн хүнд-390 байна. 

Сүүлийн 24 цагт  6549 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 19 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1204 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.