ЭМЯ: Улаанбаатарт 1154, орон нутагт 1365 хүнээс халдвар илэрч, 18 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 1154, орон нутагт 1365 хүнээс халдвар илэрч, 18 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2519 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 1365 нь орон нутагт
  • 1154 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 20,675 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 65,426 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-11,387
  • Хүндэвтэр-6766
  • Хүнд-2144
  • Нэн хүнд-378 байна. 

Сүүлийн 24 цагт  7053 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 18 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1222 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө