Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2461 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 1163 нь орон нутагт
- 1298 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 20,764 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 62,420 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-11,588
- Хүндэвтэр-6654
- Хүнд-2158
- Нэн хүнд-364 байна.
Сүүлийн 24 цагт 8254 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 19 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,241 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.