LIVE: 84 дүгээр сургуулийн багш нар “сонгон шалгаруулалтгүй томилогдсон” захирлаа эсэргүүцэв

LIVE: 84 дүгээр сургуулийн багш нар “сонгон шалгаруулалтгүй томилогдсон” захирлаа эсэргүүцэв

Нийслэлийн 84 дүгээр сургуулийн багш, ажилчид удирдлагыг нь шинэчлэх асуудлыг хууль бус хэмээн үзэж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Тодруулбал, тус сургуулийн захирал С.Мартагийн тэтгэврийн нас болсон тул ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчийг томилох захирамжийг БЗД-ийн Засаг дарга гаргажээ. Ингэхдээ сонгон шалгаруулалтгүй шууд томилсон нь хууль бус үйлдэл гэж 84 дүгээр сургуулийн багш, ажилчид нь үзэж байгаа аж. Улмаар тус сургуулийн багш нар дээрх шийдвэрийг эсэргүүцэж хаалгаа барьсан байна. 

6,000 гаруй хүүхэд суралцдаг 84 дүгээр сургуульд 2006 оноос хойш захирлын үүрэг гүйцэтгэж буй С.Мартагийн хувьд тэтгэвэрт суух нас нь болж ажлаа хүлээлгэн өгч буй ч дараагийн даргыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож томилох ёстой хэмээн багш нарын төлөөлөл ярьж байна.

Багш нар энэ талаар ярихдаа "Бидний зүгээс Баянзүрх дүүргийн Засаг даргад, манай сургуулийн захирлын шинээр томилох гэж байгаа бол нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан удирдлагыг багш ажилчдад танилцуулах ёстой гэсэн утга бүхий шаардлага хүргүүлсэн. Үнэхээр манай сургуульд захирлын оронд түр орлон гүйцэтгэгч томилох шаардлагатай бол үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд дотроос нь сонгох хэрэгтэй. Мөн ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа С.Марта захирлын тайланг тавиулж, шинээр томилогдох гэж байгаа хүний мөрийн хөтөлбөрийг бидэнд танилцуулах ёстой. Бид өмнөх удирдлага юу, юу хийсэн болон дараагийн удирдлага юу хийх гэж байгааг мэдэх эрхтэй. Түр томилгоотой ирсэн сэтгэлгүй хүмүүс эсвэл хамт олны сэтгэлд нийцээгүй удирдагчдын буруутай үйл ажиллагаанаас болж, боловсролын байгууллага өнөөдөр уналтад орж байгаа" хэмээн ярив.

ШУУД ҮЗЭХ: