Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 2410 тохиолдол бүртэгдсэн талаар ЭМЯ-наас мэдээлэв. Эдгээр тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1368 нь нийслэлд, 1042 нь орон нутагт батлагдсан байна.
Энэ хугацаанд бүх аймагт халдвар илэрсэн ба хамгийн олон тохиолдол Төв аймаг болон Дундговь аймагт бүртгэгдсэн байна. Харин өвчний хүндрэлээр 21-80 насны 13 хүн энджээ. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 1331 боллоо. Харин сүүлийн хоногт 6518 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.