БШУЯ-ны сайд асан Л.Цэдэвсүрэнг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов

БШУЯ-ны сайд асан Л.Цэдэвсүрэнг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов

Энэ сарын 06-ны өдрийн /2021.10.06/ Засгийн газрын хуралдаанаар Д.Батбаатарыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Цэдэвсүрэнг томиллоо. 

Л.Цэдэвсүрэнгийн хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан бөгөөд энэ оны хоёрдугаар сараас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байв. Түүний хувьд тус яаманд олон жилийн туршид ажилласан туршлагатай, төрийн мэргэшсэн албан хаагч юм. 

Боловсролын байдал:

  • 1985 онд нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургууль
  • 1987-1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн Хуулийн факультет
  • 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль
  • 2003 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль
  • 2006 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /магистр/
  • Эрхзүйч, Төрийн удирдлагын менежер, Хуулийн магистер цолтой. Орос, Англи хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал:

  • 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин
  • 1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах
  • 1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх
  • 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
  • 2000-2004 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга
  • 2004-2016 онд БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2017-2019 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга
  • 2020.05.13-наас БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.