Их, дээд сургуулийн 18 мянга гаруй оюутан коронавирусийн халдвар аваад байна

Их, дээд сургуулийн 18 мянга гаруй оюутан коронавирусийн халдвар аваад байна

Энэ сарын 5-ны өдрийн байдлаар их, дээд сургуульд суралцаж буй нийт оюутны 13 хувь нь буюу 18,039 нь коронавирусийн халдвараар өвчилжээ. Халдвар авсан оюутнуудын 523 нь дотуур байранд амьдардаг суралцагчид байсан аж. Мөн Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэгдсэнээр их дээд сургуулийн нийт багш, ажилчдын 0,6 хувь нь коронавирусийн халдвар авчээ. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 138,672 оюутан их, дээд сургуульд суралцаж байна.