Баянхонгор аймагт баригдаж буй 150 ортой дотуур байрны барилгын гүйцэтгэл 65 хувьтай явж байна

Баянхонгор аймагт баригдаж буй 150 ортой дотуур байрны барилгын гүйцэтгэл 65 хувьтай явж байна

Одоогийн байдлаар улсын хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалттай 484 бүтээн байгуулалт боловсролын салбарт хийгдэхээр төлөвлөөд байгаа юм. Үүнээс нийслэлд 148, орон нутагт 336 бий бол Баянхонгор аймагт 12 бүтээн байгуулалт хийгдэж байгаа аж.

Түүнээс Богд сумын 150 ортой дотуур байрны барилгын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Улсаас 2020 онд 2 тэрбум 100 сая төгрөгөөр санхүүжүүлсэн ба сүүлд 2021 оны есдүгээр сарын 27-ны байдлаар барилгын карказын ажил бүрэн хийгдсэн. Агааржуулалт, барилгын гадна өрлөг хийгдэж, Б блокын 1 давхрын карказ бүрэн хийгдсэн байгаа аж.