Л.Энх-Амгалан сайдын зүгээс Д.Батбаатарыг "Удаан байна. Миний хурдыг гүйцэж ажиллаж чадахгүй байна” гэж шүүмжилж байсан уу

Л.Энх-Амгалан сайдын зүгээс Д.Батбаатарыг "Удаан байна. Миний хурдыг гүйцэж ажиллаж чадахгүй байна” гэж шүүмжилж байсан уу

Д.Батбаатарыг Боловсрол, шинжлэх ухааны яамны /БШУЯ/ Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын /ЗГХЭГ/ дэд даргаар томилсон. 

Түүнийг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлсөн нь хэд, хэдэн шалтгаантай гэх мэдээлэл байна. Тодруулбал, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн зүгээс "Хэвшмэл байна, удаан байна. Миний хурдыг гүйцэж ажиллаж чадахгүй байна” гэж ил далдаар шүүмжилсээр эцэст нь Д.Батбаатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байж магадгүй аж. 

Ингээд Д.Батбаатарын дараа Л.Цэдэвсүрэнг БШУЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилсон бөгөөд  мөн л Л.Энх-Амгалангийн хурдыг гүйцэж ажиллаж чадах уу гэдэгт эргэлзэх хүн олон байгаа юм.