Баян-Өлгий аймагт баригдаж буй 100 ортой цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл 60 хувьтай явж байна

Баян-Өлгий аймагт баригдаж буй 100 ортой цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл 60 хувьтай явж байна

Одоогийн байдлаар улсын хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалттай 484 бүтээн байгуулалт боловсролын салбарт хийгдэхээр төлөвлөөд байгаа юм. Үүнээс нийслэлд 148, орон нутагт 336 бий бол Баян-Өлгий аймагт 23 бүтээн байгуулалт хийгдэж байгаа аж.

Түүнээс Цэнгэл сумын 100 ортой цэцэрлэгийн барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Улсаас 1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа ба сүүлд 2021 оны есдүгээр сарын 27-ны байдлаар бетон араг бүтээцийн ажлууд хийгдэж дууссан. Өрлөгийн ажлууд хийгдсэн. Цонхоо суулгаж, дээврийн ажил хийгдсэн. Дотор, гадна шавар халаалтын тогооны барилга угсралтын ажил хийгдэж байгаа аж.