Дархан-Уул аймагт сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэй сураггүй алга болжээ

Дархан-Уул аймагт сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэй сураггүй алга болжээ

Өчигдөр /2021.10.26/ 05:00 цагт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Санжинт” багийн “Буянтын нарийн жалга” гэдэг газар тус сумын харьяат иргэн Б 33 настай, сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэй гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус сум дахь, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг 5 км-ийн зайд явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өдрийн 20:40 цагт түр зогсоож, өнөөдөр өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө