Г.Ганбаяр: УОК, ЭМЯ-аас авах чиглэл өгвөл хүүхдүүдээ авна. Бид бол бүх бэлтгэлээ хангасан

Г.Ганбаяр: УОК, ЭМЯ-аас авах чиглэл өгвөл хүүхдүүдээ авна. Бид бол бүх бэлтгэлээ хангасан

Хоёр, гурван настай хүүхдийг цэцэрлэгт хэзээ хамруулах талаар БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр “УОК-ын Эрдэмтдийн зөвлөлөөс хоёр болон гурван настай хүүхдүүдийн байгалийн дархлаа тогтоогүй, эрсдэл өндөртэй байгааг сануулж байгаа. Ялангуяа дельта хувилбарын халдвар авбал суулгах эрсдэлтэй. Боловсролын байгууллагынхан анги дүүргэлтээр хязгаарлаад хоёр, гурван настай хүүхдүүдээ авах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ бид авах эсэх шийдвэрийг гаргаж чадахгүй, ЭМЯ, УОК-оо хараад сууж байна. 

Нийт 0-17 насны 84339 хүүхэд “Ковид 19”-ийн халдвар авсан. Эдгээрийн 80 орчим хувь нь ахуйгаасаа буюу аав ээж, асран хамгаалагчаасаа авч байна. Тиймээс хоёр, гурван настай хүүхдийг шууд авъя гэх шийдвэр гаргах хүндрэлтэй. УОК, ЭМЯ-аас авах чиглэл өгвөл хүүхдүүдээ авна. Бид бол бүх бэлтгэлээ хангасан” гэлээ.