Л.Энх-Амгалан: Сурагчдын хичээлийн хоцрогдлыг танхимаар л нөхөж, тэтгэвэрт гарсан багш нарыг дайчилна

Л.Энх-Амгалан: Сурагчдын хичээлийн хоцрогдлыг танхимаар л нөхөж, тэтгэвэрт гарсан багш нарыг дайчилна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2021.11.03/ коронавирусийн цар тахлын улмаас үүсэн ЕБС-ын сурагчдын хичээлийн хоцрогдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Цахимаар үүссэн хоцрогдлыг цахимаар нөхнө гэж худлаа. Цахимын хоцрогдлыг танхимаар л нөхнө. 1-12 дугаар ангийн сурагчдаас аль хичээл дээр илүү хоцрогдсоныг нийт сурагчдын 10 хувьд оношилгоо хийж дууссан. Хоцрогдлыг арилгах хөтөлбөрт тэтгэврийн багш нараа дайчилна. Мөн 183 мянга орчим хүүхэд гар утас, интернетгүй, телевизгүй байгаа. Үүний 40 мянга орчим нь нийслэлд байна” гэв.