ЭМЯ: Улаанбаатарт 563, орон нутагт 312 хүнээс халдвар илэрч, ЕСӨН хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 563, орон нутагт 312 хүнээс халдвар илэрч, ЕСӨН хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 875 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 312 нь орон нутагт
  • 563 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 10,727 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 28,029 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-4493
  • Хүндэвтэр-4739
  • Хүнд-1264
  • Нэн хүнд-231 байна. 

Сүүлийн 24 цагт халдварын улмаас ЕСӨН хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,786 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 




Өнөөдөр гахай өдөр

15 цагийн өмнө