ЭМЯ: Улаанбаатарт 680, орон нутагт 308 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 680, орон нутагт 308 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 988 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 308 нь орон нутагт
  • 680  нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 10,534 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 25,793 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-4386
  • Хүндэвтэр-4686
  • Хүнд-1227
  • Нэн хүнд-235 байна. 

Сүүлийн 24 цагт халдварын улмаас 10 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,796 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 




Өнөөдөр гахай өдөр

15 цагийн өмнө