ДЕНКФАРМ компани АШУҮИС-ын таван оюутанд сургалтын төлбөр олголоо

ДЕНКФАРМ компани АШУҮИС-ын таван оюутанд сургалтын төлбөр олголоо

Денкфарм компани анагаахын чиглэлээр суралцдаг оюутнуудыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд АШУҮИС-ийн таван оюутанд нэг жилийн сургалтын төлбөр олголоо.

Энэ жилийн ээлжит тэтгэлгийн эздээр АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн V курсийн оюутан Г.Доржбалам, НАСС-ийн VI курсийн оюутан Г.Дөлгөөн, Анагаах Ухааны Сургуулийн VI курсийн оюутан Б.Чулуунбилэг, V курсийн оюутан А.Еркатай, VI курсийн оюутан М.Ауганбай нар шалгарлаа

Тус компани 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд шилдэг оюутныг шалгаруулж, жилийн сургалтын төлбөрийг олгодог. Хөтөлбөр эхэлснээс хойш 8 жилийн хугацаанд 24 оюутанд нэг жилийн сургалтын төлбөр, 18 оюутанд тусгай шагнал олгосон байна.

Г.Мөнхбаяр