ЭМЯ: Сүүлийн 24 цагт 666 хүнээс халдвар илэрч, ЕСӨН хүн эндлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 666 хүнээс халдвар илэрч, ЕСӨН хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 666 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 290 нь орон нутагт
  • 376нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 10,379 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 24,742 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-4248
  • Хүндэвтэр-4691
  • Хүнд-1207
  • Нэн хүнд-233 байна. 

Сүүлийн 24 цагт халдварын улмаас есөн хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,805 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 




Өнөөдөр гахай өдөр

15 цагийн өмнө