ЭМЯ: Улаанбаатарт 519 орон нутагт 234 хүнээс халдвар илэрч, 11 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 519 орон нутагт 234 хүнээс халдвар илэрч, 11 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 753 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 234 нь орон нутагт
  • 519 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 9795 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 21,532 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-4292
  • Хүндэвтэр-4160
  • Хүнд-1130
  • Нэн хүнд-213 байна. 

Мөн хугацаанд халдварын улмаас 11 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,826 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

 



Өнөөдөр гахай өдөр

15 цагийн өмнө