Бүх их дээд сургуульд дархлаажуулалтын явуулын цэг ажиллуулна

Бүх их дээд сургуульд дархлаажуулалтын явуулын цэг ажиллуулна

Их дээд сургуулийн оюутнуудыг дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тун вакцинд хамруулах ажлын хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газар, БШУЯ хамтран их дээд сургуулиудад явуулын дархлаажуулалтын цэг ажиллуулж эхлээд байна.

Өнөөдрийн байдлаар МУИС-д дархлаажуулалтын явуулын цэг ажиллаж буй. Гуравдугаар тунд хамрагдах оюутнуудын идэвх сайн байгаа тул тун удалгүй төрийн өмчийн их дээд сургуулиудаас эхлээд бүх сургуульд явуулын цэг ажиллуулахаар болсон талаар албаныхан мэдээлжээ.