Сүхбаатар аймагт баригдаж буй 50 ортой дотуур байрны барилгын гүйцэтгэл 95 хувьтай явж байна

Сүхбаатар аймагт баригдаж буй 50 ортой дотуур байрны барилгын гүйцэтгэл 95 хувьтай явж байна

Одоогийн байдлаар улсын хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалттай 488 бүтээн байгуулалт боловсролын салбарт хийгдэхээр төлөвлөөд байгаа юм. Үүнээс нийслэлд 151, орон нутагт 337 бий бол Сүхбаатар аймагт 7 бүтээн байгуулалт хийгдэж байгаа аж.

Түүнээс Наран сумын 50 ортой дотуур байрны барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Улсаас 700 сая төгрөгөөр санхүүжүүлж байгаа ба сүүлд 2021 оны аравдугаар сарын 18-ны байдлаар барилгын угсралтын ажил дууссан. Гадна фасадны ажил хийгдсэн. Дотор заслын ажил хийгдэж, байгаа аж. Мөн гадна шугам сүлжээний ажлууд дуусаж, дулаан аваагүй байна гэжээ. Дотор болон гадна заслын ажил дуусах шатандаа явж байгаа юм.




Өнөөдөр тахиа өдөр

46 минутын өмнө