ЭМЯ: Сүүлийн 24 цагт 287 хүнээс халдвар илэрч, НАЙМАН хүн эндлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 287 хүнээс халдвар илэрч, НАЙМАН хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 287 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 90 нь орон нутагт
  • 197 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 8365 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 16,663 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-3185
  • Хүндэвтэр-3946
  • Хүнд-1047
  • Нэн хүнд-187 байна. 

Мөн хугацаанд халдварын улмаас найман хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,875 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 




Өнөөдөр гахай өдөр

17 цагийн өмнө