Нийслэлийн хүн амын 27.3 хувь нь вакцины гуравдугаар тунд хамрагджээ

Нийслэлийн хүн амын 27.3 хувь нь вакцины гуравдугаар тунд хамрагджээ

11 дүгээр сарын 21-ний байдлаар нийслэлийн хэмжээнд вакцины I тунд 25, II тунд 43, нэмэлт сэргээх тунд 1651, нийт 1719 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын

  • I тунгийн хамралт 74.8 хувь,
  • II тунгийн хамралт 71.3 хувь,
  • нэмэлт тунгийн хамрагдалт 27.3 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2966 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.860 (76.3 хувь), 16-17 насны 26.686 (78.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.




Өнөөдөр туулай өдөр

13 минутын өмнө