ЭМЯ: Сүүлийн 24 цагт 525 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 525 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 525 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 184 нь орон нутагт
  • 341 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 8127 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 15,100 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-3099
  • Хүндэвтэр-3859
  • Хүнд-980
  • Нэн хүнд-189 байна. 

Мөн хугацаанд халдварын улмаас 10 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,885 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.