Сургуулийн автобус хил хаагдаж, газгүй болсны улмаас бүрэн зогсжээ

Сургуулийн автобус хил хаагдаж, газгүй болсны улмаас бүрэн зогсжээ

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчит сургуулийн хүүхдүүдэд 37 автобус үйлчилдэг. Гэвч тэдний 9 нь газ буюу хийн түлшээр явдаг ба хил хаагдаж хийн түлш тасарсны улмаас явах боломжгүй болжээ.

Энэ талаар Нийтийн Тээврийн Үйлчилгээний Газрын Хэвлэл Мэдээлэл Олон нийт хариуцсан мэргэжилтэн А.Оргилсайхан “Ашигт малтмал, газрын тосны газарт нөхцөл байдалтай холбогдуулан өнгөрсөн 7 хоногт бичгээр хандахад “14 хоногийн дотор яаралтай нийлүүлэлт хийхээр зохион байгуулалт хийж байна.” гэсэн хариу өгсөн гэлээ. 

Тус автобуснууд энэ сарын /2021.11/ 10-наас хойш доголдож өнөөдрийн байдалд хүрчээ. Тухайлбал C:30 “Долоон буудал” чиглэлийн автобусанд суудаг хүүхдүүд хичээлдээ явахад хүндрэлтэй байгаа тухай 31-р сургуулийн эцэг эхчүүд ярьж байлаа. Сонирхуулахад, сургуулийн автобус хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа ба энэ жил нийтийн тээврийн компаниуд идэвхтэй оролцож 3-5 автобусыг нийтийн тээврээс чөлөөлж сурагчдад үйлчилж байна.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө