ЭМЯ: Сүүлийн 24 цагт 634 хүнээс халдвар илэрч, 11 хүн эндлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 634 хүнээс халдвар илэрч, 11 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 634 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 292 нь орон нутагт
  • 342 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 7378 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 14,692 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2961
  • Хүндэвтэр-3379
  • Хүнд-887
  • Нэн хүнд-151 байна. 

Мөн хугацаанд халдварын улмаас 11 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,896 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.