С.Энхболд: Нэмэлт тунд зорилтот бүлгийн 50 хувь хамрагдвал хичээлийг 100 хувь танхимаар оруулна

С.Энхболд: Нэмэлт тунд зорилтот бүлгийн 50 хувь хамрагдвал хичээлийг 100 хувь танхимаар оруулна

Өнөөдөр /2021.11.24/ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболд мэдээлэл өгсөн юм. “Европын болоод хөрш орнуудад ковидын халдварын тоо нэмэгдсээр байна. Иймд эрүүл мэндийн байгууллагууд нь ачааллаа дийлэхгүй түвшинд хүрч, нас баралт хэтрээд байна. Энэ нь нэмэлт гуравдугаар тунгийн хамрагдал бага байгаатай хамааралтай. Урд хөрш маань нэмэлт тунгаа эрчимжүүлж байна. Энэхүү нэмэлт тунг иргэддээ хийсэн улс орнуудын халдварын тархалт буурч байгаа үзүүлэлт, судалгаа тогтоогдсон. Манай улс 9-10 дугаар сард халдварын давлагаа эхэлнэ гэж тооцоолон өнгөрсөн наймдугаар сараас нэмэлт тунг эхлүүлээд байсан. Одоогоор яг зорилтот бүлгээс 28хувь нь л хамрагдсан. Энэ 50 хувьд хүрвэл шар түвшинд шилжинэ гэдгээ хэлсээр байгаа. Хэрэв ийнхүү 50 хувь нэмэлт тунгаа хийлгэвэл сурагчдын хичээлийг 100 хувь танхимаар оруулна. Мөн бага 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах болно” гэв.