Иргэд ирэх оноос эхлэн эрт илрүүлэг болон урдчилан сэргийлэх үзлэгт хоёр жилд нэг удаа үнэ төлбөргүй хамрагдана

Иргэд ирэх оноос эхлэн эрт илрүүлэг болон урдчилан сэргийлэх үзлэгт хоёр жилд нэг удаа үнэ төлбөргүй хамрагдана

Ирэх оноос эхлэн улс даяар эрт илрүүлэг болон урьдчилан сэргийлэх үзлэгт бүх иргэнийг хамруулахаар болжээ.

Манай улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг нь 45-69 насны  хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлтэй ба хорт хавдраар өвчилж байгаа иргэдийн 73 % нь хожуу үедээ оношлогдож байна гэсэн судалгаа гарчээ. Хэдийгээр манай улсад урьдчилан сэргийлэх үзлэгийн багц байдаг боловч иргэдийн 7.9 хувь нь л хамрагдсан байна.  Улсын аль ч эмнэлэг энэ талын үзлэг үнэгүй байдаг боловч иргэд энэ талын мэдлэггүй учир ямар нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй аж. 

Ковид-19 халдвараар нас барж байгаа иргэдийн 80 хувь нь ямар нэгэн архаг хууч өвчтэй байжээ.

18 аас дээш насны иргэдэд зориулсан 43000-70000 төгрөгийн үнэтэй багц шинжилгээ байдаг. Өмнө нь нэг иргэн 56000 мянган төгрөгийн багц үзлэгт хамрагддаг байсан бол энэ санхүүжилтийг ирэх жилийн төсөвт хоёр дахин нэмэх аж. Ирэх жил энэ ажилд 60, тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. Мөн энэхүү урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт 18-аас дээш насны иргэд хамрагддаг байсан бол ирэх оноос эхлэн бүх насны иргэд хамрагдах аж. Иргэд 2022 он гарсанаар хоёр жилд нэг удаа урьдчилсан сэргийлэх үзлэг эрт илрүүлэг үнэ төлбөргүй хамрагдана.