Монголд өчигдөр вакцины III тунд хамгийн олон хүн хамрагджээ

Монголд өчигдөр вакцины III тунд хамгийн олон хүн хамрагджээ

Улс орон даяар коронавирусийн эсрэг дархлаа тогтоох III тунгийн тарилга “файзер” вакцинаар үргэлжилж буй.

Харин иргэдийн идэвх муу байгааг албаны хүмүүс онцолж, дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг анхааруулж байгаа бол, Засгийн газраас, “нийт хүн амын 50 хувь нь III тундаа хамрагдвал хичээл, сургалтын төвийн үйл ажиллагааг нээнэ” гэдгийг мэдэгдсэн.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч н.Болортуяа, “өчигдөр /2021.11.24/ иргэд вакцины III тундаа идэвхтэй хамрагдсан” гэж мэдэгдлээ. Тодруулбал, тэрээр “Вакцины III тун эхэлснээс хойш өнөөдөр хамгийн олон хүн вакциндаа хамрагдлаа. Энэ өдөр орон даяар 15 мянган хүн вакцины III тунд хамрагдав. Ингэснээр зорилтот бүлгийн буюу насанд хүрэгчдийн 29 хувь боллоо” хэмээжээ.