ЭМЯ: Сүүлийн 24 цагт 711 хүнээс халдвар илэрч, ДОЛООН хүн эндлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 711 хүнээс халдвар илэрч, ДОЛООН хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 711 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 225 нь орон нутагт
  • 486 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 7196 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 14,684 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2959
  • Хүндэвтэр-3226
  • Хүнд-864
  • Нэн хүнд-147 байна. 

Мөн хугацаанд халдварын улмаас ДОЛООН хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,903 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.