ЭМЯ: Сүүлийн 24 цагт 586 хүнээс халдвар илэрч, ТАВАН хүн эндлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 586 хүнээс халдвар илэрч, ТАВАН хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 586 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 255 нь орон нутагт
  • 331 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 6927 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 13,899 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2759
  • Хүндэвтэр-3130
  • Хүнд-889
  • Нэн хүнд-149 байна. 

Мөн хугацаанд халдварын улмаас  ТАВАН хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,908 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.