ШУУРХАЙ: Шинэ төрлийн мутацид орсон ковидтой холбогдуулж УОК-ын хурал 11:00 цагт зарлагджээ

ШУУРХАЙ: Шинэ төрлийн мутацид орсон ковидтой холбогдуулж УОК-ын хурал 11:00 цагт зарлагджээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ коронавирусний шинэ хувилбарыг “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд оруулж, “Омикрон” гэж нэрлэснээ мэдэгдээд байна. “Энэ хувилбар нь маш олон мутацитай бөгөөд одоогоор тодорхой болоод буй мэдээллээс үзэхэд дахин халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай байна” гэж ДЭМБ мэдээллээ.

“Омикрон” хувибарын талаар Өмнөд Африкаас ДЭМБ-д 11 дүгээр сарын 24-нд анх мэдээлсэн ба одоогоор Ботсвана, Хонконг, Израил, Бельгид илрээд байна. Үүнтэй холбоотойгоор Африк тивийн өмнөд хэсгийн орнуудаас ирэх, очих зорчих хөдөлгөөнийг түр зогсоох, хязгаарлах шийдвэрийг гаргаж буй орнуудын тоо нэмэгдэж байна.

Тэгвэл өнөөдөр /2021.11.27/ 11:00 цагт Улсын Онцгой комиссын хурал зарлагдаад байна. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, “COVID19 шинэ төрлийн мутацид орсон B.1.1.529 хувилбарын талаарх судалгаа үргэлжилж байгаа, айж сандрах хэрэггүй бөгөөд вакциндаа хамрагдахыг ДЭМБ зөвлөж байна. УОК шинэ хувилбарын талаарх тодорхой зөвлөмж, шийдвэр гаргахаар судалж, бэлтгэж байна” гэж мэдэгдээд байна.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө