“Шинэ мутаци ДОХ-ын вирустэй хавсарсан” байх магадлалтай гэдэг нь ТАШАА мэдээлэл

“Шинэ мутаци ДОХ-ын вирустэй хавсарсан” байх магадлалтай гэдэг нь ТАШАА мэдээлэл

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад илэрсэн коронавирусийн “B.1.1.529” хувилбарыг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага “variant of concern” буюу “онцгой анхаарал татаж буй” ангилалд оруулж, грек цагаан толгойн Омикрон (Omicron) үсгээр нэрлэх шийдвэрийг өнгөрсөн шөнө гаргасан.

Үүнтэй холбоотойгоор цахим сүлжээнд “шинэ мутаци ДОХ-тай хүний биед бойжиж, Хүний Дархлал Хомсдолын Вирустэй хавсарсан байж болзошгүй” гэсэн мэдээлэл түгээд байна. Гэвч ДЭМБ-ын албан ёсны мэдэгдэл, олон улсын хэвлэлүүдэд "ХДХВ" гэж онож бичсэн нэг ч мэдээлэл гараагүй байгаа юм. 

ДЭМБ тухайлсан арга хэмжээг зарлаагүй байгаа бөгөөд хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гарын ариун цэврийг сахих, вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Мөн шинэ хувилбар халдвар дамжих чадвар өндөр, бусад хувилбараас илүү хоруу чанартай, вакцинд тэсвэртэй  эсэх нь бүрэн нотлогдоогүй байна. ДЭМБ-ын мэдээлснээр шинэ хувилбарын нөлөөг судлахад дор хаяж хоёр долоо хоног шаардлагатай аж.