Бага насны хүүхдүүдийн дунд 40 хэм хүрч халуурдаг, өдөрт 15-20 удаа бөөлжиж, суулгадаг ротавирусийн халдвар түгээмэл байна

Бага насны хүүхдүүдийн дунд 40 хэм хүрч халуурдаг, өдөрт 15-20 удаа бөөлжиж, суулгадаг ротавирусийн халдвар түгээмэл байна

Бага насны хүүхдүүдийн дунд ротавирусийн халдвар түгээмэл байна. Тодруулбал, улсын хэмжээнд “гүйлгэж байгаа” гэсэн шинэ тэмдэг илэрч буй хүүхдүүдийн 80 хувьд нь ротовирус илэрчээ. Ротовирус нь гадаад орчинд 9-19 хоног амьдрах чадвартай, амьсгалын замаар болон бохир гараар дамждаг.

Ихэвчлэн 0-3 насны хүүхдүүд халдвар авч хүндрэх нь түгээмэл байгаа аж. Ротовирус нарийн гэдсийг үрэвсүүлж, өнгөн ханыг устгаснаар шим тэжээл болоод хүний биед ашигтай бактерийг хөөж гаргадаг.

Ингэснээр хүүхэд их хэмжээний ус, эрдэс алддаг учраас шингэний дутагдалд орж аминд аюул учрах хүртэл эрсдэлтэй. Ротовирусийн үед 38-40 хэм халуурах, өдөрт 15-20 удаа бөөлжиж, суулгах шинж тэмдэг түгээмэл илэрч байна.

Энэ талаар мэргэжлийн эмч “Хүүхэд бөөлжиж, суулгаж байгаа тохиолдолд амаараа шингэнийг авч чадахгүй л бол яаралтай эмнэлгийн салбарт хандах хэрэгтэй. Үгүй бол хүүхэд маш хурдан хордлогод орж, хүндэрдэг. Тиймээс эцэг эхчүүдэд бага насны хүүхдийг олон хүнтэй газраар дагуулж явахгүй байх, гарын ариун цэврийг сайтар сахиулахыг сануулж байна” гэв.