Д.Багдаулет: Эхлээд шоконд оруулж байгаад гоё мэдээ дуулгахаар сайхан санагддаг юм байна лээ

Д.Багдаулет: Эхлээд шоконд оруулж байгаад гоё мэдээ дуулгахаар сайхан санагддаг юм байна лээ

Энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд хот хөдөөгийн 330 сум, 171 хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, гадаадын их дээд сургуульд явуулах болсон тухай хэд хэдэн хүүхдийн бичлэг цацагдсан.

Тэгвэл бид Isee.mn сайтын Social ID-ийн ээлжит дугаараар тэдгээр сурагчдын  дундаас Баян-Өлгий аймгаас ШУТИС-д барилгын инженерээр суралцаж буй Д.Багдаулетийг онцлон ярилцлаа. Түүний бичлэг цацагдснаас хойш иргэдийн дунд “баярт, сайхан” мэдээг хүүд хүнлэг бус аргаар дуулгасан гэх шүүмжлэл нилээдгүй явсан юм. Тэрбээр энэ тухай болон хотод анх удаа орж ирсэн тухайгаа онцолж байв.