Л.Энх-Амгалан: ЕБС амрахад цэцэрлэгийн ирц 60-70 хувь буурдаг учраас амраана

Л.Энх-Амгалан: ЕБС амрахад цэцэрлэгийн ирц 60-70 хувь буурдаг учраас амраана

Өнгөрсөн долоо хоногт ковидын цар тахал болоод томуу болон томуу төст өвчний дэгдэлтийн үе эхэлж байгаа тул ЕБС-ийн улирлын сүүлийн долоо хоногийг цахимд шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэгвэл тус асуудлыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэх юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэлдээ, 

  1. Есдүгээр сарын 1-нээс хойш хүүхдийн өвчлөлийн дийлэнх нь гэр бүлийн орчноосоо гараад байгаа. Иймд асран хамгаалагч нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах шаардлага байна.
  2. Энэ жил томуугийн вирус мутацлагдаж, шууд хатгалгаа болж хүндэрч байгаа учраас дэгдэлтийн нэг сарын хугацаанд түр зогсоох нь зүйтэй гэж эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. 
  3. Ерөнхий боловсролын сургуулийн амралт эхлэхэд цэцэрлэгийн ирц 60-70 хувь буурдаг. Есдүгээр сарын 1-нээс 4-5 настнуудыг авахад ирц 50-60 хувьтай байгаа. Энэ ирц дахин унах эрсдэлтэй.

Иймд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг, асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдүүдийн тусгай цэцэрлэг, мөн хүүхдээ харах боломжгүй эцэг, эхчүүд хүүхдээ өгөх шаардлагатай болбол дундын буюу холимог ангийг нээх шаардлага үүсэж магадгүй. Бүгдийг нь 100 хувь хаана гэсэн үг биш" гэжээ.