Дэлхийн хотуудын ОУ-ын олимпиадад манай нийслэлийн найман сурагч оролцож байна

Дэлхийн хотуудын ОУ-ын олимпиадад манай нийслэлийн найман сурагч оролцож байна

Энэ арванхоёрдугаар сарын 06-13-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын ОУ-ын VI олимпиад болж байна.

Тэгвэл тус олимпиадыг коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын улмаас танхим болон цахимаар хослуулан зохион байгуулж байгаа аж. Одоогоор дэлхийн улс орнуудын нийт 30 хотын баг, сурагчид математик, мэдээлэл зүй, хими, физик гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж байгаа юм. Тэгвэл манай нийслэлээс шилдэг найман сурагч оролцож, мэдлэг чадвараараа өрсөлдөж байгаа бөгөөд олимпиадын дүн арванхоёрдугаар сарын 13-нд гарна. Ташрамд дурдахад, тус тэмцээнд манай Улаанбаатар хотын баг өнгөрсөн жил гуравдугаар байр эзэлж байжээ.