Манай улсын зургаан сурагч ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн эзэн боллоо

Манай улсын зургаан сурагч ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн эзэн боллоо

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Эрдэнэт хотноо Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Улаанбаатар дахь Русский дом буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн 45 жилийн ойн хүрээнд, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн дэргэдэх Монгол-Оросын хамтарсан 19 дүгээр сургуулийн санаачилгаар "Россотрудничество" агентлагийн төлөөлөгчийн газар Монгол-Орос найрамдлын нийгэмлэгтэй хамтран 

Тус сонгон шалгаруулалтад Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн 18 сурагч оролцож, орос хэлний шалгаруулалтын хоёр шатны дүнгээр Х.Энгүүн (Билигт-Өргөө), Б.Эрдэнэсувд (Эрдмийн сан сургууль), Б.Агиймаа (Баян-Өндөр цогцолбор сургууль), Т.Аянуур (Баян-Өндөр цогцолбор сургууль) нарын дөрвөн  сурагч 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн ОХУ-ын их, дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ 100 хувь үнэ төлбөргүй суралцах эрхийн эзэн болжээ.  

Мөн Оросын боловсролын стандартаар үйл ажиллагаа явуулж буй Оросын болон Монгол-Оросын хамтарсан сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд нийслэл хотноо зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад тэргүүн байр эзэлсэн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн дэргэдэх Монгол-Оросын хамтарсан 19 дүгээр сургуулийн сурагч А.Анужин, У.Номин нарт ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийн бичгийг гардуулсан байна.