ФОТО: Б.Чойжилсүрэн гишүүний “Дүйнхорын дацан” барьсан 6,8 тэрбумаар нийт 600 ортой ДӨРВӨН ЦЭЦЭРЛЭГ барих байв

ФОТО: Б.Чойжилсүрэн гишүүний “Дүйнхорын дацан” барьсан 6,8 тэрбумаар нийт 600 ортой ДӨРВӨН ЦЭЦЭРЛЭГ барих байв

Улсын 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхов” бурхны хөшөө барих гэж байгаа тухай манай нийтлэлийн дараа тус төслийг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг, Б.Чойжилсүрэн нарын гишүүд санаачилсан гэх шүүмж нийгэмд өрнөж, энэ их мөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих хэрэгтэй гэж байв.

Харин УИХ-ын гишүүн, Хурд группийн эзэн Б.Чойжилсүрэн, “Би “Богд Зонхов” бурхны барилгыг биш Гандангийн хашаанд өөрийн 6,8 тэрбум төгрөгөөр “Дүйнхорын дацан” барьж байгаа” хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл түүний хувийн хөрөнгөөр дахин босгосон “Дүйнхор дацан” буюу Дэчэн Галаба Шар ордон Төв Гандантэгчэнлин хийдийн хашаанд энэ сарын 8 /2021.12.08/-ны өдөр ашиглалтад оржээ.

Монгол Улсын Үндсэн хуульд “иргэн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй (16.15), мөн хуулинд Хүнийг шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно (14.2)” гэж заасан. Мөн иргэд өөрсдийн хөрөнгөөрөө юу хийх нь тэдний эрхийн асуудал.

Иймд бид Үндсэн хуулийн энэхүү заалтуудыг зөрчихийг зорьсонгүй, харин 6,8 тэрбум төгрөгөөр хэдэн хүүхдийг цэцэрлэгээр хангаж болох вэ гэсэн асуудлыг хөндлөө.

Эх сурвалж: Tender.gov.mn

Тухайлбал, өнөөдөр 150-240 ортой нэг цэцэрлэг барихад дунджаар 1,5-2,5 тэрбум төгрөгийн тендер зарлагдаж байна. Тодруулбал, Төв аймгийн Лүн суманд 150 ортой цэцэрлэгийг барихад зарцуулагдах тендерийн нийт төсөвт өртөг 1,5 тэрбум төгрөг аж. Мөн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт баригдах 200 ортой хүүхдийн цэцэрлэг барихаар нийт 2,2 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерүүд зарлагдсан байна. Иймд УИХ-ын гишүүн, Хурд группийн эзэн Б.Чойжилсүрэнгийн “Дүйнхор дацанг” босгосон 6,8 тэрбум төгрөгөөр тус бүр 150 ортой дөрвөн цэцэрлэг, тус бүр нь 200 ортой гурван цэцэрлэг барих боломжтой байжээ.

“Дүйнхорын дацан”. 2021.12.09

“Дүйнхорын дацан”. 2021.12.09

“Дүйнхорын дацан”. 2021.12.09

“Дүйнхорын дацан”. 2021.12.09

“Дүйнхорын дацан”. 2021.12.09




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө