Их, дээд сургуулиуд амралт энэ сарын 24-нөөс эхлэхээр боллоо

Их, дээд сургуулиуд амралт энэ сарын 24-нөөс эхлэхээр боллоо

ЗГ, УОК-ын хуралдаанаар Их, дээд сургуулиуд, ЕБС-ын амралтыг энэ сарын 10-наас эхлүүлнэ гэж мэдэгдэж байв. 

Гэтэл өчигдөр /2021.12.09/ дөрвөн сайдын танилцуулсан хамтарсан тушаалд Их дээд сургуулийн оюутнуудын улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 24-нөөс болгож хойшлуулжээ. Мөн хоёрдугаар сарын 15-ны дотор цахим болон танхим хэлбэрээр шалгалтын үйл ажиллагаа зохион байгуулна гэж заасан байна.