Иммуноглобулин эмийн бүх цувралыг зах зээлээс эргүүлэн татах шийдвэр гарчээ

Иммуноглобулин эмийн бүх цувралыг зах зээлээс эргүүлэн татах шийдвэр гарчээ

Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөл өнөөдөр хуралджээ. Энэхүү хурлаас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биобэлдмэлийн үйлдвэрийн үйлдвэрлэсэн хүний хэвийн иммуноглобулины бүх цувралыг зах зээлээс эргүүлэн татах шийдвэр гарчээ. Ингэснээр НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэрт үйлдвэрлэсэн хүний хэвийн иммуноглобулиныг зах зээлээс эргүүлэн татаж эхэлсэн аж. Энэ талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.