“Омикрон”-ны илрэх хугацаа 2,5 хоног тул иргэдийг “Гурван хоног тусгаарлах” шийдвэр гаргасан бололтой

“Омикрон”-ны илрэх хугацаа 2,5 хоног тул иргэдийг “Гурван хоног тусгаарлах” шийдвэр гаргасан бололтой

Дэлхийн хэмжээнд коронавирусний “дельта” хувилбар давамгайлан тархсан хэвээр байгаа ч “омикрон” хувилбарын тохиолдол нэмэгдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдэж байна. 

Иймд энэ сарын 22 /2021.12.22/-ны өдөр УОК-оос мэдээлэл хийж, гадаадаас ирж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлана гэж мэдэгдсэн бол одоо шийдвэр хэрэгжээд явж байна. Тэгвэл “омикрон” хувилбарын халдвар авсан иргэнээс 2,5 хоногийн дараа шинж тэмдэг гарч, шинжилгээгээр илэрдэг байна. Иймээс Монголд ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлах шийдвэрийг УОК-оос гаргасан бололтой.