ЭМЯ: Улаанбаатарт 73, орон нутагт 32 тохиолдол батлагдаж, НЭГ хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 73, орон нутагт 32 тохиолдол батлагдаж, НЭГ хүн эндлээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 116 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Зөөвөрлөгдсөн тохиолдол 11 
  • Нийслэлд 73
  • Орон нутагт 32 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 1799 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • хөнгөн 694
  • хүндэвтэр 893
  • хүнд 187
  • нэн хүнд 25 хүн байна.

Мөн хугацаанд нэг нас баралт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан 1985 тохиолдол батлагджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.