Баярын өдрүүдэд эмнэлгүүд 10.00-15.00 цагийн хооронд ажиллана

Баярын өдрүүдэд эмнэлгүүд 10.00-15.00 цагийн хооронд ажиллана

Нийслэлийн эмнэлгүүд 2022 оны нэгдүгээр сарын 1, 2-ны нийтийн амралтын өдрүүдэд ажиллах хуваарийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргажээ. Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүдний кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төв бүрд жижүүр эмч, сувилагч 10:00-15:00 цагийн хооронд, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвд хоёр кабинет 9:00-15:00 цагийн хооронд тус тус бэлэн байдалд ажиллах юм байна.