Улсын хэмжээнд 289 иргэн коронавирусийн халдвараар өвчилж, хүний амь эндээгүй

Улсын хэмжээнд 289 иргэн коронавирусийн халдвараар өвчилж, хүний амь эндээгүй

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 289 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Харин халдварын улмаас хүн амь насаа алдаагүй байна.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 11 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 278 нь дотоодын халдвар байна.

  • Дотоодын халдвараас
  • 203 нь Улаанбаатар хотод,
  • 75 нь орон нутагт бүртгэгдсэн байгаа юм. 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1886 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3197 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-662
  • Хүндэвтэр-1,025
  • Хүнд-173
  • Маш хүнд-26 хүн байна.
  • Нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 390,552 болж нэмэгдлээ.