Омикрон хувилбараар өвдсөн байх магадлалтай хүмүүсийн шинжилгээний хариу энэ долоо хоногт гарна

Омикрон хувилбараар өвдсөн байх магадлалтай хүмүүсийн шинжилгээний хариу энэ долоо хоногт гарна

ХӨСҮТ-д коронавирусийн омикрон хувилбараар өвдсөн байх магадлалтай хүмүүсийг тусгаарлан эмчилж байна. Тэдний дунд ХӨСҮТ-ийн гурван сувилагч, Дубайгаар аялаад ирсэн хос, мөн гадаадаас ирсэн иргэд байгаа аж. Эдгээр хүмүүсийн шинжилгээний хариу энэ долоо хоногийн сүүлээр эцэслэн гарах юм байна.

Тодруулбал, одоогооор "альфа хувилбараар өвдсөн" гэх оноштой иргэнд гинжин урвалын уургийн шинжилгээ хийж үзэхэд S уураг илрэхгүй байгаа аж.

Хамгийн гол нь ХӨСҮТ омикрон илрүүлэх шинжилгээгээ хийж чадахгүй байгаа гэх мэдээлэл байна. Уг нь энэ шинжилгээг хийх гурван аппарат байгаа ч уусмал байхгүй учраас шинжилж чадахгүй байгаа аж.