“Сүүлийн 24 цагт коронавирусээс шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй”

“Сүүлийн 24 цагт коронавирусээс шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй”

ЭМЯ-аас коронавируст халдварын сүүлийн 24 цагийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн нэг хоногт улсын хэмжээнд нийт 138 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Улаанбаатар-97
  • Орон нутагт-30
  • Зөөвөрлөгдөн ирсэн 11 тохиолдол бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусээс шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй байна. Одоогоор улсын хэмжээнд халдварын улмаас 2049 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 248 нь хүүхэд, 76 нь жирэмсэн эх байна. Мөн 3427 иргэн Өрхийн эмнэлгийн хяналтад эмчлүүлж байна.