Засгийн газрын хурлаар цар тахлын нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ

Засгийн газрын хурлаар цар тахлын нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болно. 2021 оны Арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 31 хүртэлх хугацаанд айл өрхийн эрчим хүчний төлбөрийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр болсон. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • Коронавирус цар тахлын халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
  • Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 

Бид хуралдааны шийдвэрийг эргэн мэдээлнэ.