Б.Ууганбаяр: Омикрон дотоодод бүртгэгдээгүй

Б.Ууганбаяр: Омикрон дотоодод бүртгэгдээгүй

2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад коронавирусийн шинэ мутаци илэрч, ДЭМБ-аас “Омикрон” хэмээн нэрлэсэн билээ.

Дотроо маш олон төрлийн мутац агуулсан “Омикрон” нь бусад хувилбараас халдварлах чадвар өндөр бөгөөд өнөөдрийн байдлаар 100 гаруй оронд бүртгэгдээд буй. Харин манай улсын хувьд өнөөдрийн байдлаар “Омикрон” хувилбар бүртгэгдээгүй гэдгийг албаныхан хэлж буй. Гэвч цахим сүлжээнд сүүлийн үед “Монголд Омикрон бүртгэгдсэн” гэсэн мэдээлэл нэлээдгүй түгж байна.

Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өөрийн твиттер хуудастаа “Омикрон дотоодод бүртгэгдээгүй. Харин зөгнөж элдэв юм бичээд байгаа хүмүүст хэлэхэд худал мэдээллийн уршгаар л төөрөгдөл үүснэ. Гадаадаас энэ вирусийг чирээд ирэх эрсдэлтэй. Энэ хүрээнд авч буй арга хэмжээг үгүйсгэнэ. Өвчлөл ороод ирвэл иргэн-эрүүл мэндийн салбар л хүнд байдалд орно” гэжээ.