ЭМЯ: Шинэ он гарснаас хойш ковидын халдвар хурдацтай нэмэгдэж байна

ЭМЯ: Шинэ он гарснаас хойш ковидын халдвар хурдацтай нэмэгдэж байна

2022 он гарснаас хойш Монгол улсад ковидын халдвар огцом хурдацтай нэмэгдсээр байна.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 488 тохиолдол батлагдаад байсан бол өнөөдөр сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 585 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Зөөвөрлөгдсөн тохиолдол 4
  • Нийслэлд 385
  • Орон нутагт 196 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 2474 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • хөнгөн 667
  • хүндэвтэр 1577
  • хүнд 208
  • нэн хүнд 22 хүн байна.

Мөн хугацаанд гурван нас баралт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан 1992 тохиолдол батлагджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.