С.Энхболд: 100 сорьцыг Япон улс руу илгээсэн. Хариу нь энэ сарын сүүлээр гарна

С.Энхболд: 100 сорьцыг Япон улс руу илгээсэн. Хариу нь энэ сарын сүүлээр гарна

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын нөхцөл байдалтай холбоотой дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Омикрон хувилбар одоогоор дэлхийн 138 оронд бүртгэгдээд байна. Уг хувилбарын халдварлах чадвар маш өндөр. Омикроны голлох шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх, ханиалгах, хоолой өвдөх. Эдгээр нь амьсгалын дээд замын буюу томуу төст өвчинтэй адил.

Манай улсын хувьд халдварын тохиолдлын тоо нэмэгдэж эхэлж байгаа. Энэ нь шинэ жилийн арга хэмжээ, хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой. Омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш хилийн тандалтыг эрчимжүүлсэн. 11 дүгээр сарын 27-аас хойш нийт 104 онгоцоор 10,544 зорчигч ирсэн байна. Тэднээс 411 тохиолдол зөөвөрлөгдөж, батлагдсан байна. 

Эдгээр тохиолдол дотор энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн 244 алба хаагчийн 231-ээс нь халдвар илэрсэн. Тэдний 96 хувь нь хөнгөн, үлдсэн 4 хувь нь хүндэвтэр хэлбэрээр өвдсөн байна.

Манай улсад вирусийн хувилбар тогтоох зорилгоор геномын дараалал тогтоодог аппаратыг 12 дугаар суурилуулсан. Ингээд өнгөрсөн сарын 20-ноос шинжилгээ хийж байгаа. Эцсийн хариу нь гараагүй байна. Тодорхой үе шаттай хийгддэг учир шинжилгээний хариу хүлээгдэж байна.

Мөн 10, 11, 12 дугаар сарын 100 сорьцыг Япон улс руу илгээсэн. Өмнө нь альфа, дельта хувилбарыг тодорхойлохын тулд тус улс руу сорьц илгээж байсан. Хариу нь энэ сарын сүүлээр ирнэ.

Урьдчилсан байдлаар энхийг сахиулагчдаас S генийн алдагдал илэрсэн байх боломжтой гэж зарлаж байсан. Энэ нь эцсийн хариу биш. PCR шинжилгээн дээр тусгай вариант ашигладаг оношлуурыг ашигладаг. Ингэхэд S ген тодорхойлогдохгүй хэд хэдэн тохиолдол гарсан. Үүнийг дараагийн шатны шинжилгээгээр геномын дараалал тодорхойлдог аппаратаар баталгаажуулна. Энэ явц хийгдэж байгаа" гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: